• Symposium

    Монгол - Германы хамтарсан сургалт

    симпозиумыг 16 жил дараалан амжилттай зохион байгуулж хот хөдөөгийн нийт 950 гаруй ажилтнууд хамрагдлаа.

    дэлгэрэнгүй »
  • "Ардчилсан боловсролыг Монголын өсвөр үеийнхэнд олгох нь"

    16-р симпозиум Хэнтий аймгийн Аварга тосонд XБНГУ-ын зөвлөх багш нарын оролцоотойгоор зохиогдож өнгөрлөө.

  • “Ардчилсан боловсролыг Монголын өсвөр үеийнхэнд олгох нь”

    хөтөлбөрийг xэрэгжүүлэгч байгууллагууд

  • Сургуулиас гадуурх сургалт

    Сургуулийн сурагчдын өөрийн удирдлага, хүүхэд залуучуудын оролцоо, Ардчилсан боловсрол ба байгаль экологийн сургалт, Tеатрын урлагын сурган хүмүүжүүлэх арга зүй

Тавтай морилно уу?

Хүүхэд өсвөр үеийнхний хөгжлийн хамгийн чухал хэсэг нь сургуулиас гадуурх сургалтаар төлөвшиж нийгмийн амьдралд бие даан оролцох, өөрөө өөртөө итгэлтэй, өөрийгөө илэрхийлэх, бусдыг хүндэтгэдэг, харилцааны өндөр соёлтой багаар ажиллах чадварыг багаараа эзэмшсэн иргэд болж хүмүүжиx явц юм.
"SUNRISE " холбоо нь албан бус боловсрол, алсын зайн сургалт, түр хугацааны төрөлжсөн сургалтуудыг нийслэл, орон нутагт оновчтой зохион байгуулан хүүхэд залуучуудын хөгжих эрхийг хамгаалах, сурч хөгжих таатай орчин нөхцөл бүрдүүлэх, иргэний ардчилсан нийгмийг хөгжүүлэн цэцэглүүлэгч хүүхэд, өсвөр үе залуучуудыг төлөвшүүлэх амьдралын түвшин доогуур гэр бүлийн эмзэг бүлгийн хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй тахир дутуу, сурах эрх нь хязгаарлагдсан хүүхдэд тусламж дэмжлэг үзүүлэх тэдэнд албан бус мэргэшсэн боловсрол олгох төрийн бус, ашгийн бус байгууллага юм.
Хүүхэд багачууд маань нийгэмд бие хүн болж төлөвшихөд нь манай байгууллага тал бүрээр тусалж тэдэнд европын хөгжсөн орны хүүхэд залуустай ажилладаг сургуулиас гадуурх сургалтын шинэ арга зүйг нийгмийн ажилтнуудаараа дамжуулан хүргэж байдагтаа баяртай байна.
Бид монгол оронд хүүхдийн хөгжлийн үр дүнтэй тогтолцоог бий болгохын төлөө өнгөрсөн 10 гаруй жил ХБНГУ-ын сургуулиас гадуурх сургалтын байгууллагуудын холбоотой хамтарч ажилласан олон жилийн хамтарсан туршлага дээрээ үндэслэн монгол орны нилээдгүй хэсгээр сургалтаа түгээж байгаа билээ.
Хүүхдийн хөгжлийн наад захын суурь ойлголт мэдлэгийг тодорхой сэдэв дээр тулгуурлан тэдний өөрсдийн оролцоотойгоор практиктай холбон хүмүүжлийн эерэг орчин бүрдүүлэх зорилгоор жил бүр симпозумыг зохион байгуулж байна.
Монгол орны өргөн уудам нутгийн сонгосон газарт жил бүр симпозиум зохион байгуулахад санхүүгийн болон, зохион байгуулалтын дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг бидний хамтран зүтгэгч Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ), НЗД-ын дэргэдэx хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай төв (XСXТТ), Дэлхийн зөн олон улсын байгуулллагын Хүүхдийн хөгжил, хамгаалал хөтөлбөрийн хамт олондоо талархаж байгаагаа вэб хуудсаараа дамжуулан илэрхийлье.
Өсвөр үеийнхний сайн сайхны төлөө үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Монголын Сургуулиас гадуурх Сургалтын Санрайс Холбооны захирал
Baigali Б.Байгалмаа

Tеатрын урлагийн сурган хүмүүжүүлэх арга зүй

Tеатрын урлагийн сурган хүмүүжүүлэх арга зүй нь үйл хөдлөл дээр тулгуурлан театр / жүжиглэлтийг сурган хүмүүжүүлэх ухаантай холбодог арга юм. Энэ арга нь алдаа дутагдал дээр анхаарлаа хандуулдаггүйгээрээ ерөнхий боловсролын сурган хүмүүжүүлэх аргаас ялгаатай байдаг. Ингэснээрээ ч хүүхэд, залуус болон сурагчдад өөрсдөд нь байгаа нөөц бололцоонд нь түшиглэж, авьяс ур чадвар, уран бүтээлч сэтгэлгээг нээн илрүүлэх мөн сэтгэн бодох, мэдрэмж, өөрийгөө ойлгох, илэрхийлэх чадвар суулгаж хөгжүүлэхэд чиглэгдэхээс гадна тэдний гоо зүйн хүмүүжилд чухал нөлөөтэй.

  • Сэргээх дасгал
  • Таницах дасгал
  • Хөлдөөлт дасгал
  • Дуу хоолойн дасгал

Хүүхэд залуучуудын хоорондох зөрчлийг шийдвэрлэх арга зүй

Харилцааны сөрөг хандлага, ёс суртахуунгүй үйлдэл, түүнээс үүсдэг элдэв зөрчил, маргаан нь хүүхдийн бие сэтгэц, оюун ухааны зохистой хөгжилд саад тотгор учруулж, тухайн орон цагт төдийгүй ирээдүйдээ итгэх итгэлийг сулруулдаг нь бодитой юм.
Медационы арга нь ерөнхий боловсролын сургууль дахь харилцааны зөрчлийг эвлэрлийн зарчмаар шийдвэрлэхэд шаардагдах мэдлэг, чадвартай сургагч багш нарыг бэлтгэх замаар иргэдийн бага, дунд боловсрол эзэмших харилцаанд Медацион буюу эвлэрүүлэх үйл ажиллагааны суурийг тавихад оршино.

  • Зөрчлийн хэмжүүр
  • Мөсөн уул
  • Тольдох арга
  • Медиатионы гэрээ

Холбоо барих

Address: Unit # 311 National IT Park
Suhbaatar distrikt-49
Ulaanbaatar Mongolia
Mobile: (+976) 988 810 15
(+976) 991 610 15

Биднийг дагах

Вэб: www.sunrise-ngo.org
И-мэйл:info@sunrise-ngo.org